Ерөнхийлөгчийн өмхийртөлөө бодсон бодол ба “заазуур”
2012/03/07
“Хар тамхи, мансууруулах бодисын аюул,урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт өнгөрөгч долоо хоногт болсон юм. Энэ үеэр эрхэм Ерөнхийлөгчийн хар тамхины эсрэг ард иргэддээ хандаж хэлсэн үгэнд хачирхалтай зүйлс цохиж явсаныг дурьдахгүй байж чадсангүй. Ерөнхийлөгч “Блиц-100” нэвтрүүлэгт оролцохдоо
 -Таны үг үнэхээр олныг дагуулдаг.  Бүгдийг нь өөрөө бичдэг үү? гэсэн уншигчийн асуултанд “Би хүний үг уншдаггүй ээ. Өөрөө л хийдэг.  Бас зовно шүү. Зарим үгийг өмхийртөл боддог” хэмээн хариулж байсан удаатай. Тэгвэл энэ түүний өмхийртөлөө бодож ард түмэндээ хэлсэн үг байж таарна.

“Монгол орон хар тамхитай холбоотой асуудал дээр хатуу чанга орон байх болно. Ийм үйлдэл хийж байгаа этгээдүүдтэй бид хатуу тэмцэнэ. Энд өршөөл байж болохгүй.Цаашид эрүүгийн хуульд өршөөлд хамрагддаггүй тийм заалт оруулна. Яг хүн алсан хүнтэй адилхан жигшиж ялыг нь дуустал эдлүүлнэ. Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгүй... Хар тамхины гэмт хэрэгтэн заавал баригдана. Чи бол үхэл тээсэн мөртэй явж байгаа этгээд. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, орооцолдсон,этгээдийг бид олох л болно, чамтай заавал хариуцлага тооцно. Нэг өдөр өөрийн чинь толгой дээр “хуулийн заазуур” ирэх болно.” хэмээсэн. Үнэхээр л энэ талаар хэлмээр байгаа бол хар тамхи хэрэглэсэн, батлагдсан тэр хүмүүсдээ л хандах хэрэгтэй болов уу. Ард түмэнд тэр заазуур чинь хэрэгтэй үгүйг хэлж мэдэхгүй юм. Тэртээ тэргүй улс төр нь, энэ нийгэм нь заазуурдаж ядаж байхад. Ерөнхийлөгч өөрөө цаазын ялны талаарх яриандаа  “Төрийн хорслыг хазаарлах ёстой.” хэмээн дурьдсаныг сануулах нь зүйтэй болов уу.Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгч маань архиар биенээ шахвал гэмт хэрэгт тооцохоор ярьж байгаа төдийгүй хуульд оруулна гэдгээ ч энэ үеэр зарласан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин