335 мянган иргэн хишиг хүртэнэ
2012/03/03
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн хүрээнд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ асуудалыг тойрсон маргаан үргэлжилсээр цагаан сараас өмнө өгөх, өгөхгүйдээ хүртэл яригдаж байсан юм. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд 335 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох ажлыг Улсын хөдөлмөр халамжийн газар зохион байгуулах үүрэг хүлээгээд буй аж. Дашрамд дурьдахад 335 мянган иргэний 110 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол үлдсэн нь ахмад настнууд юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин