
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрөгч намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооноос хэд хэдэн томоохон хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д хэлэлцүүлэхээр шилжүүлээд байгаа аж. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулж, олон улсад хамгаалагддаг амьтан, ургамлыг хамгаалах боломжийг бүрдүүлж чадсан байна.
Мөн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай 18 багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн УИХ-ын чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангаад байгаа бөгөөд багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх гэнэ.Түүнчлэн Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы хуралдаанд бэлтгээд байгаа бөгөөд энэ хүрээнд байгаль хамгааллын 17 хуулийг боловсронгуй болгожээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна