
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа танилцуулсан байна. Уг Байнгын хорооноос УИХ-аар батлуулсан гол хууль нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай, олон улсын фактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль байсан аж. Уг протоколд нэгдэн орсон, соёрхон баталсан аливаа улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарах хэнд ч цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх, түүнийг халахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг гүйцэтгэх ёстой аж. Мөн ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийг тус байнгын хороо хариуцан батлуулжээ. БНХАУ-ын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт гол төлөв холбогдсон Монгол Улсын 22 иргэн ял эдэлж байна. Уг гэрээг баталснаар Монгол Улс, БНХАУ өөр өөрийн нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа тус тусын харьяат иргэдийг эх оронд нь шилжүүлэх, гэр бүл, хамаатан садантай нь ойр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах боломжийг бүрдүүлэх юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна