Өвөрхангай аймгийн засаг дарга АТГ-т шалгуулна
2012/03/03
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй Засаг дарга нарын цуваа үргэлжилсээр л... Саяхан л гэхэд Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга Ц.Батбаяр, тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч И.Дармаа нар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр аавын хаалга татсан. Харин энэ удаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг АТГ-т шалгахаар хүсэлт тавиад буй аж. Д.Тогтохсүрэн нь орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан "Баянтээг" төрийн өмчит компанийн захирал Н.Ганболдтой хамтарч хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзсэн гэнэ. Мөн аймгийн төвийн "А" зэрэглэлийн бүсийн газрыг авлигын шинжтэйгээр танил талдаа олгосон, уул уурхайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авсан.
Түүнчлэн хууль бус халаа сэлгээ хийж, Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий хөшөө, цэцэрлэгт хүрээлэн цогцолборт ажлыг гүйцэтгэхэд төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан гэх мэт хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэд өргөдөл гаргасаны дагуу ийнхүү шалгахаар болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин