Цээл сумын дарга нарт хорих ял оноолоо
2012/03/02
Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга Ц.Батбаяр, тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч И.Дармаа нар албан тушаалаа урвуулан ашиглаж  “Алтай Дэвшил” хоршооны захирал Б.Наранцэцэгтэй бүлэглэн уг хоршооны дансад улсын төсвийн хөрөнгөөс 32,750,000 төгрөгийг шилжүүлж давтан хэрэг үйлдсэн байна. Уг хэргийг орон нутагт нь шалгаж Ц.Батбаярт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйл 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч И.Дармаад 263 дугаар зүйл 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулан, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйл 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэж, шүүгдэгч Б.Наранцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150,3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин