
Засгийн газрын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болох юм. Тус хуралдаанд 12 асуудлын талаар хэлэлцэх бөгөөд хамгийн түрүүнд Хүний эрхийн комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Гадаадаас мэргэжилтэн, ажиллах хүч авах тухай, ACEM-ийн гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалт зохион байгуулах тухай, Хөрөнгө гаргах тухай болон Үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн хуралдаанаар Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын үйл ажиллагааны товч тайлантай болон “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээтэй танилцах ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна