АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж УИХ-д орж ирсэн С.Цэнгүүн шинэ парламентын хамгийн залуу гишүүн боллоо. Тэр 27 настай, маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, санхүү менежментийн магистрын зэрэгтэй. АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга. С.Цэнгүүн нь “Би бол Gen Z үеийн төлөөлөл. Манай үеийнхэн бол өөрийн дуртай, хүссэн зүйлээ л хийдэг. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл” хэмээн Төрийн ордонд болсон нэгэн арга хэмжээн дээр мэдэгдэж ажиглагчдын анхааралд анх орж ирж байлаа. Саруулсайханы Цэнгүүн нь ШУТИС-КТМС- ийн Бизнесийн удирдлага, Маркетинг менежментийн ангийг төгссөн юм байна. Даашинзны сонголт төв, үнэ цэнтэй, эрхэмсэг … Харин клач цүнх энэ өдрийн агуулга, энэ орчинд илүүджээ.
Сэтгэгдэл байхгүй байна