ДАШТ: Коста Рика, Швейцарийн тоглолтын хөтөч Ө.Амар ОХУ-д очжээ
2018/06/25

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын анхны монгол хөтөчөөр шалгарсөн Ө.Амар ОХУ-ыг зорьжээ. Ө.Амар зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 1-ний хугацаанд ОХУ-д байх бөгөөд зургадугаар сарын 27-ны өдөр Коста Рика болон Швейцарийн тоглолтын хөтөч хийнэ. Тоглолт Монгол Улсын цагаар шөнийн 02.00 цагт болно. Хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд Монгол хүү анх удаа гарах түүхэн мөчийг хамтдаа харах өдөр ойртжээ.

Дэлхийн аваргын  талбайд монгол хүүхэд анх удаагаа гарч, бөмбөг гардуулах аз тохиол бүрдсэний дагуу цорын ганц монгол хүүхдийг тодруулах зорилгоор "My Dream Kia" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан юм. Уралдаанд 10-14 насны хүүхэд монгол болон англи хэл дээр 300-450 үгтэй эссэ бичиж оролцох боломжтой байсан бөгөөд Дэлхийн аваргын ногоон талбайд бөмбөг барин, тоглолт эхлүүлэх анхны монгол хүүгээр “Шинэ монгол” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Амар шалгарсан юм. 

2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлэх бөгөөд тэдний нэг нь Ө.Амар байх болно.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин