Наадам болох гэж байдаг. Гэтэл бөхчүүдийн, Бөхийн холбооны байж байгаа царайг хар. Бүх ард түмний доог тохуу болж байна. “Бөх бол төр” гэсэн “агуу” дүгнэлт трэнд болж, Бөхийн холбоо тойрсон маргаан, Бөхийн өргөөнийхөө үүд хаалгыг хаалттай байлгасан өдрүүд, бөхчүүд шүүхдэлцсэн, допинг хэрэглэсэн, барилдах эрхээ хасуулсан. Гэтэл шүүх тэдний допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг тогтоож, Допингийн эсрэг зөрчлийн шинжилгээний хариуг үгүйсгэсэн гээд үнэхээр бөхтэй холбоотой бүтэж байгаа зүйл нэг ч алга. Дархан аваргуудын Төрийн ордноос хийсэн далий мэдэгдлүүд “Бөх бол соёл” байсан уламжлалт ухамсрыг үгүй хийх дээрээ тулжээ. Одоо Ерөнхийлөгчид МҮБХ гэсэн автортай мэдэгдэл, шаардлагууд очиж байгаа сурагтай.
Засгийн газар Үндэсний бөхийн дүрмийг өөрчлөх асуудлыг хүртэл хэлэлцэж, наадмаас өмнө бөхчүүдийг эвлэр гэсэн зөвлөмжийг Ерөнхийлөгч хүртэл өглөө. Ингэлээ гээд байдал дээрдэхгүй бол яах вэ? Наадам болох уу? Бөхчүүд барилдах уу? Тэдний түрүүчээс цолыг нь хураах уу? Бөхийн өргөөг улсын өмч болгох уу? Бараг ийм байдал руу шилжиж магадгүй зарим эх сурвалж ярьж байгаа.
Урьд хожид байгаагүй ийм их эв түнжингүйгээр үндэсний бахархал баяр наадмаа угтаж байна. Бөхийн босоо цагаан хийморь ингэхэд хаана ингэтлээ дордчихов оо?
Т.ЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (2)