НААДАМ: Бөхийн дүрэмд бичлэг үзэх заалт нэмэгдсэн байгаасай
2018/06/22

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталлаа. Дэлгэрэнгүй танилцуулаагүй байгаа ч бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой гэгдэж байгаа бөгөөд дүрэмд орсон гол өөрчлөлт нь барилдааны хугацаа болон барилдааны шүүлтэд технологийн дэвшил ашиглах асуудал байсан бололтой.

Жил бүрийн наадмаар бөхчүүдийн даваа, унаатай холбоотой будилаан гардаг. Түүнийг телевиз, камерын бичлэгээс шүүе гэхээр бичлэг ашиглах тухай заалт дүрмэндээ байхгүй гэдэг. Энэ жилийн наадам МҮБХ-ны маргаан, дархан аваргуудын тулаан, бөхчүүдийн нутаг усны талцал гээд урьд хожид байгаагүйрээ их асуудалтай, хэрүүлтэй байгаа. Ийм үед олон жил яригдсан дүрмийн өөрчлөлтийг хийж, салхи оруулсан нь цаг үеэ олсон чухал шийдвэр байж болох. Хамгийн гол нь камерын бичлэг, допингийн шинжилгээ гэж хоёр зүйл монгол бөхийг ийм болтол нь нэр хүндийг нь унагааж ирсэн. Тэр өөрчлөлт нь л багтсан байгаасай.

МҮБХ дүрмийн өөрчлөлтийн талаар ирэх долоо хоногт мэдээлэл хийж, танилцуулах бололтой. Одоогоор бөхчүүд өөрсдөө ч энэ талаар мэдээлэлгүй явна.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин