Допингийн эсрэг үндэсний төвөөс явуулсан допингийн гэнэтийн шалгалтад бүдэрч, допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн зарлагдаад байсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар энэ асуудалтай холбоотойгоор шүүхэд хандаад байжээ. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хассан болон допинг хэрэглэсэн эсэхийг хэлэлцээд, буруугүй гэсэн шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч Ө.Бат-Орших Монголын үндэсний бөхийн холбоог хариуцагч гэж гомдол гаргасан.
Бөхийн барилдах эрх хассан болон допинг хэрэглэсэн эсэх асуудлаар шүүх шийдвэр гаргасан тохиолдол ховор.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн гэдгийг дахин сануулъя.
Шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:
БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд 5 бөхөөс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтанд орсон бодис илэрсэн ба 1 бөх нь “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа бөгөөд Б. Номиндалай, С.Майнбаяр, Э. Даш, Ө.Бат-Орших нарын 4 бөхийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа гэдгийг Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ оны гуравдугаар сарын 9-нд мэдэгдэж байсан билээ. Улмаар МҮБХ-ноос тэдний барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хассан.
Одоо шүүхийн шийдвэрийг Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс хянаж үзээд, улсын их баяр наадмаар барилдах эсэхийг нь эцэслэн шийдвэрлэх юм байна.
Б.ЭНХ
Сэтгэгдэл (2)