Тамирчдын баярын өдөр спорт заалууд төлбөргүй үйлчилнэ
2018/06/20

Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын өдрийг зургадугаар сарын 23-нд буюу энэ бямба гаригт тэмдэглэх гэж байна. Спорт сонирхогчдод сонирхуулахад, энэ өдөр Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн спорт заал, Спортын төв ордны “А” заалаар бүх нийтэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Цагийн хувьд 09.00-22.00 цагийн хооронд спорт заалуудыг ажиллуулна. 

Тамирчдын баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд болох Монгол хүн олимпоос медаль хүртсэний 50, алтан медаль хүртсэний 10 жилийн ойг тохиолдуулан олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ. 

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин