Х.Баянмөнх аварга Допингийн сэдвийг шүүрч авлаа
2018/06/20

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг шалгуулах гомдол гаргаж, өнөөдөр АТГ-т хүргүүллээ.

Энэ талаараа тэрбээр "Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, хэдхэн эмч сувилагчийн мэдэлд энэ сэдэв байдаг боллоо. Одоо бүр бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг болсон байна. Энэ асуудлаас болж наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Тиймээс АТГ-ын хандаж, тэднийг шалгаж өгөхийг хүсч байна. Хамгийн сүүлд 14 бөхөөс допинг илэрсэн гэсэн. Гэтэл өмнөх Бөхийн холбоо тавхан хүнээс илэрсэн гэж ярьж байгаа. Есөн хүн нь алга болчихлоо. Энэ ямар учиртай вэ. Хардлага төрж байна. Допингийн комисст ах дүү, садан төрлүүд төдийгүй нэг санаатай, санаа нийлсэн хүмүүс ажиллаж байгаа нь ингэж хардахад хүргэж байна. Бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг сулруулах, нэр төрийг нь гутаах үйлдлийг допингоор далимдуулан явуулж байна" гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ярив.

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    saixan otolmoonr yumaa burxan muny
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
Сонин хачин