ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H хэсгийн тоглолтууд өчигдөр (2018.06.19) боллоо. Энэ хэсгийн тоглолтоос Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон Япон, Колумбийн тоглолтыг онцолж байна. Японы шигшээ Колумбийн багийг 2:1-ээр буулгаж авсан нь азиудын хувьд баяр хөөр болон үзсэн тоглолт байлаа. Тоглолтын дараа тоглогчдоос дутуугүй олны анхаарлыг татсан хүмүүс бол “Мордовия Арена”-д ирсэн Японы хөгжөөн дэмжигчид байв. Баг нь анхны хожлоо авсны дараа хөгжөөн дэмжигчид нь өөрсдийн сууж байсан хэсгийн хогийг түүж, цэнгэлдэхийн орчмыг цэвэрлээд гарсан нь аргагүй л япон хүмүүжил, япон соёл гэлтэй.
Сонирхуулахад, Япон, Колумбийн баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий С хэсэгт таарч, Колумбийн шигшээ 4:1-ээр Японы багийг хожиж байсан юм. Ингээд дөрвөн жилийн дараа дахин таарсан өрсөлдөөнд япончууд хариугаа авч, хожлыг өөрийн болгож чадлаа.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл (3)