Фернандесын хөвгүүд аавынхаа малгай, цомтой Москвад иржээ
2018/06/19

Кловис Фернандес. Хөлбөмбөгийн хорхойтнууд дунд түүнийг танихгүй нэг ч хүн үгүй. Бразилын шигшээ багаа 1990-2014 оны хооронд 7 дэлхийн аваргад дэмжин очсон алдарт шүтэн бишрэгч 2015 онд 60 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тиймээс ОХУ-д болж буй Дэлхийн аваргаас эхлэн түүний хөвгүүд болох Франк, Куставо нар аавынхаа эрхэм уламжлалыг үргэлжлүүлэхээр малгай, цомыг нь тэврэн, Бразилын шигшээгээ дэмжихээр Москвад иржээ.

Кловис Акоста Фернандес бүхий л амьдралынхаа турш хөлбөмбөгт хайртай байсан ба Бразилын шигшээ багийн 150 гаруй тоглолтыг үзэхээр дэлхийн 60 гаруй улсад зочилсон гэдэг.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин