Хөлбөмбөгтэй “халуун” өдрүүд эхэллээ
2018/06/15

Хүсэн хүлээсэн цаг ингэж нэг ирдэг байжээ... Дэлхий нийтээрээ бид спортын хамгийн том, хамгийн гайхалтай үйл явдлын гэрч болж байна. Хаан спорт хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.06.14/ хойд хөрш Оросын Холбооны Улсад нээлтээ хийлээ.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхтэй Монголын хамгийн том “Соёолж” асрын нээлт энэ өдөр мөн боллоо.

“Соёолж” асарт хөлбөмбөгтэй бүх өдрүүдэд тайзны тусгай хөтөлбөртэй байх аж. “Шар айраг” хамтлаг, дуучин Маралжингоо, Санчир нарын олон уран бүтээлчид хөлбөмбөгийн үнэнч фанатуудад ая дуугаа өргөж, асарт хамтдаа хөлбөмбөг үзэх болно.

Сор болсон шигшмэл тамирчдын ногоон талбай дээрх өрсөлдөөн дэлхийн сая сая фанатуудын зүрх сэтгэлийг татаж байна. Хэн хаанахыг хэрхэн хожих тухай таамаг дэвшүүлэн мэтгэлцэж, хэний бэлтгэсэн баг хамгийн хол зам туулах тухай ам булаалдан ярилцаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн хорхойтнууд Орос тийш зам мөрөө гаргаж, түүнээс ч илүү олон хүн тэднээс ганц хором ч хоцролгүй үйл явдлыг шууд хүлээн авч байна. 

Монголчууд бид ч дэлхийн аваргыг дэргэдээсээ үзэж, хөлбөмбөгөөр амьсгалсан өдрүүдийг эхлүүллээ. Та бүхнийг Монголын хамгийн олон хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид цуглаж буй "Соёолж" асарт урьж байна. 

 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

Сонин хачин