Монгол сэтгүүлч FIFA WORLD CUP 2018 хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр анх удаа сурвалжлах гэж байна. Сайхан мэдээ биш гэж үү.
Тэр хүн бол "Таван цагариг" сонины угшилтай, өдгөө АНУ-ын Сан-Францискод амьдран суугаа, хөлбөмбөгийн спортын мастер Цэрэнсодномын Энхтүвшин юм. Түүнд энэ боломжийг олгоход Монголын хөлбөмбөгийн холбоо гол дэмжлэгийг үзүүлжээ. FIFA-гаас Хөлбөмбөгийн ДАШТ сурвалжлах квотыг Монгол Улсад ердөө ганцыг хуваарилдаг бөгөөд түүнийг өнөөг хүртэл хэн ч хүртэх хувьгүй байжээ. Монголын хөлбөмбөгийн холбоо FIFA-д элссэн 1998 оноос хойш тооцоход л даруй 20 жил биднээс “нүүр буруулсан” энэ хосгүй эрхийн эзэн болно гэдэг спортын сэтгүүлчдийн хувьд жинхэнэ мөрөөдөл нь. Энэ онд Дэлхийн аваргын цом Монголд анх удаа айлчилсан, Монголоос анхлан спортын сэтгүүлч Дэлхийн аваргыг сурвалжилна гээд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч, фэнүүдийн хувьд жинхэнэ таатай жил болж байна.
ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (1)