Б.Гангаамаа K2-ыг зорилоо
2018/06/14

Монгол Улсаас анх удаа “Seven Summit” буюу дэлхийн долоон ноён оргилыг эзэлсэн уулчин Б.Гангаамаа “хаан уул” гэгддэг K2 ууланд мөрөө гаргахаар өнөөдөр /2018.06.14/ эх орноосоо хөдөллөө.

Пакистан улсын нутаг дэвсгэрт орших Каракарум нурууны ноён оргил K2 нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд Монголоос анх удаа K2 оргилыг эзлэхээр зорьсон ч цасан нурангийн улмаас түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд авиралтаа зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Энэ жил K2 оргилд мөрөө гаргахаар дахин зориг шулууджээ.

Тэрбээр нийт 14 уулчинтай багт харьяалагдан аялах бөгөөд зургадугаар сарын 18-нд авиралтаа эхлүүлж, хоёр сарын хугацаа авиралтаа хийгээд, наймдугаар сарын 16-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин