Сагсчид ээлжит өрсөлдөгч Оросын багийг яллаа
2018/06/11

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотноо үргэлжилж байна. Чансааг тэргүүлэгч 20 баг оролцож байгаа эл тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо ОХУ-ын багтаа хийж, 21:18 харьцаагаар хожлоо. 

Манай баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтаж, тэмцээний эхний өдөр (2018.06.09) Канадын багт ялагдсан ч хоёр дахь тоглолтод зохион байгуулагч Филиппиний багийг хожиж, дуулиан тарьсан. Эзэн орныг багийг манай залуус 21:15 харьцаагаар буулгаж авсан. Тэгвэл хэдхэн минутын өмнө өнөөдрийн эхний өрсөлдөгчөө хожлоо. 

С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж байгаа. Одоо манай сагсчдыг Бразилын баг хүлээж байна.

Б.БИЛЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин