3x3: Сагсчид Дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа
2018/06/10

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотод болж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд чансааг тэргүүлэгч, шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан юм. С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж байгаа. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр (2018.06.09) Монголын шигшээ баг Канад, Филиппиний багтай өрсөлдөж,, анхны хожлоо авлаа. Монголын сагсчид эхний тойрогт Канадын багтай өрсөлдөж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан ч хоёр дахь тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Филиппинийг хожиж, дуулиан тарив. Эзэн орныг багийг манай залуус 21:15 харьцаагаар буулгаж авсан. 

“С” хэсгийг одоогоор Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожилтойгоор удаалж байна. Харин Бразилын залуус эхний хоёр тоглолтоос хожил авч чадсангүй.

“С” хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш (2018.06.11) үргэлжилнэ. Монгол-ОХУ, Монгол-Бразилын тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин