Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр (2018.06.07) болжээ. Хурлаар нэр бүхий аймгийн хурц арслангуудын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхдээ тэдний улсын баяр наадамд 4 ба 3 давсан үзүүлэлтийг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Тус тогтоолын дагуу аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын эрэмбийг 2018 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хойш мөрдөх аж. Мөн шинэ тогтоол гарсантай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 2007 онд баталсан Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг эрэмбэлэх журмыг 2018 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Б.ЭНХ
Сэтгэгдэл байхгүй байна