О.Гүндэгмаа Дэлхийн аварга болсон ч медалийг нь хураажээ
2018/06/06

Швейцарьт болсон буудлагын армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын мэргэн бууч бүсгүйчүүд амжилттай оролцлоо. Гар бууны эмэгтэй баг тамирчид тэмцээнээс хүрэл медаль хүртэв. 

Түүнчлэн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэмцээнийг тэргүүлж, дэлхийн аварга болсон ч түүний амжилтыг хүчингүйд тооцон, алтан медалийг хураажээ. Манай тамирчин хүзүүндээ өвчин намдаах наалт наасан байсныг тэмцээний дүрэм зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс буудлагын дараа түүний оноог тэглэж, хоёрт орсон Хятадын тамирчныг түрүүлж, Герман, ОХУ-ын мэргэн буучдад мөнгө, хүрэл медаль олгожээ. 

Тамирчид армийн ДАШТ-д өөрийн улсын Буудлага, спортын холбооны шугамаар бус Батлан, хамгаалах яамаараа дамжуулан оролцдог.

М.ЭНХЛЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин