Хонконгийн "Crowne Plaza" зочид буудалд Азийн жүдо бөхийн холбооны ээлжит конгресс энэ сарын 24-ний өдөр хуралдаж, 2015-2017 оны ажлын тайлангаа хэлэлцэж, "Токио-2020" олимпийн наадам хүртлэх тэмцээний календарчлагдсан төлөвлөгөөгөө баталлаа.
Тус хуралд Азийн жүдо бөхийн холбооны гишүүн 28 орны жүдо бөхийн холбоод оролцсон бөгөөд 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг АНЭУ-ын Абу Даби хотноо зохиохоор болсон бол 2020 оны олимпийн жилийн тивийн аваргыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор өгсөн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сард анхны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг өгч, зохион байгуулах хорооны даргаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбатыг томилсон байна. Монгол Улс жүдо бөхийн Азийн АШТ-ийг 2001 онд өөрийн эх оронд зохиож байсан бөгөөд 19 жилийн дараа ахин хүлээн авахаар боллоо.
Б.ЭНХ
Сэтгэгдэл байхгүй байна