Н.Төгсцогт өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг заллаа
2018/05/24

Мэргэжлийн боксын рингэнд адтай, одтой яваа боксчин Н.Төгсцогт ирэх ням гаригт /2018.05.26/ ээлжит тулаанаа хийнэ. Сонирхогчдын боксоос мэргэжил рүү хөл тавьсаар гурван жилийг үдсэн тэрбээр энэ хугацаанд 9 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан. Наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай яваа.

Одоо King Tug-ийн учраа нь Оскар Эскандон. 34 настай колумб боксчин 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан чамгүй хүчтэй өрсөлдөгч. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.

Тулаан хаяанд ирсэн энэ өдрүүдэд Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөлөө танилцуулав. Чамин хар өмсгөлдөө тэрбээр Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь  энэ ажээ.

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    unen shuu demii l ym hiij bn.ireeduig avarga bolohoo bilgedsen zuil hiih ystoi.asa avarga neg nastai avargiin altan shar busiig duuraij busleed turuulj chadaagui tgd dor n butsaagaad har busee zuusen ee4
    2018 оны 05 сарын 27
  • Зочин
    Хаанаас ирсэн хэн амжиүтанд хүргэсэн гэдгээ мэдэх, багшаа хүндлэх ухаанаа гээж оддын өвчин тусаагүй ухаантай залуу бна.Багшийн чинь сүнс чамайг ивээг.
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    bagshiinhaa zurgiig zalah ni zuv. harin ter r.i.p gesen bichig bol jaahan ontsgui sanagdaj baina. oor goe oodrog ug bichij boloogui yum bolov uu? bilegdel ni jaahan tiim l yum. amjilt husye. zaaval yalaarai.
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Yamar yumnii untarch buhuhiin belegdel ve.harin ch ter augaa hunii hiimorior uuduu yavah bolnoo.hunii tusiig bagshiinhaa achiig martdaggui sain duu bna.bayar hurgiye.baharhaj bna.
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Ялагдахын дохио юм биш биз? Унтарч бөхсөн зүйл мандан бадрах билэгдэл болмооргүй юм. Учир мэдэх хүмүүсээс сайн лавлаарай! Монгол хүн чинь билэгдлийг шүтдэг амьтан юмсан. Амжилт хүсье!!!!!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      unen shuu demii l ym hiij bn.ireeduig avarga bolohoo bilgedsen zuil hiih ystoi.asa avarga neg nastai avargiin altan shar busiig duuraij busleed turuulj chadaagui tgd dor n butsaagaad har busee zuusen ee4
      2018 оны 05 сарын 25
  • Zochin
    Uhaantai zaluu bn. Ulam ikh amjilt gargaarai!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
Сонин хачин