Монголын үндэсний бөхийн холбооноос энээ сарын 26-нд болох байсан Аваргуудын нэрэмжит барилдаан цуцлагдсаныг мэдэгдэж, дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
МҮБХ 1994 оноос эхлэн "Монгол улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх" барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2003 оноос ИНЕГ, МИАТ ХК-тай хамтран явуулж байгаа билээ. Энэхүү уламжлалт барилдаанаа 2018 оны 5-р сарын 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдуулахаар төлөвлөсөн боловч Л.Чинбат нарын хүмүүс тус барилдааныг хамтран зохион байгуулах ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна хэмээн шантаажилж, барилдааныг цуцлууллаа. Нисэх хүчний салбарын хамт олон, бөхчүүд, бөх сонирхогчдоосоо хүлцэл өчье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл байхгүй байна