TAGTAA PRIZE 2018: Ялагчид

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр хоёр дахь удаагаа зохион явууллаа. Хоёр сарын турш үргэлжилсэн энэ удаагийн уралдаан гурван төрлөөр бүтээл хүлээн авч, яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. “Тагтаа” утга зохиолын шагнал гардуулах арга хэмжээг хоёр жилд нэг удаа, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулах юм. 

ӨГҮҮЛЛЭГ 

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг ДӨРВӨН зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь tagtaa.mn сайтаар дамжуулан та бүхэнд хүргэсэн билээ. Эцсийн дүн гарахад залуу зохиолч Хишигнямын Буянбат “Уруудах гудамжны.., муур ихэрлэх гудамжны төгсгөл” өгүүллэгээрээ тэргүүлж “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.

ШИЛДЭГ ӨГҮҮЛЛЭГ

СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН ӨГҮҮЛЛЭГҮҮД

ЯРУУ НАЙРАГ

Яруу найргийн төрөлд 100 шүлэгч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг ТАВАН уран бүтээлчийг шигшин авч, бүтээлийг нь tagtaa.mn сайтаар дамжуулан та бүхэнд хүргэсэн билээ. Шүүгчдийн дүнгээр яруу найргийн төрлийн шилдгээр залуу яруу найрагч Мөнхцолын Батбаяр “Айсуй цагийн баяр” тэргүүт шүлгээрээ “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.

ШИЛДЭГ ШҮЛЭГЧ

СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН ШҮЛГҮҮД

ОРЧУУЛГА

Орчуулгын төрөлд 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг ЗУРГААН бүтээлийг шигшин авч, бүтээлийг нь tagtaa.mn сайтаар дамжуулан та бүхэнд хүргэсэн билээ. Орчуулгын төрлийн шилдгээр Японы зохиолч  Окамото Кэйзогийн "Нэбүкава руу" туужийн орчуулгаар Мягмарын Сугар-Эрдэнэ тодорч, “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.

ШИЛДЭГ ОРЧУУЛГА

СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН ОРЧУУЛГА

Эх сурвалж: TAGTAA.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025