Ёкозүна Харумафүжигийн зодог тайлах ёслол ТОВЛОГДЛОО
2018/05/21

Залуу бөхчүүдтэй үл ойлголцсон гэх дуулианд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан ёкозүна Харумафүжигийн зодог тайлах ёслолын тов албан ёсоор гарлаа.

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүнагийн үс /магэ/ авах буюу бөхийн замналаа дуусгаж буйг бэлгэдсэн ёслолыг есдүгээр сарын 30-нд хийхээр төлөвлөсөн тухай түүний харьяалагдаж байсан Исэгахама дэвжээний ояката мэдэгдсэн байна. Зодог тайлах ёслол уламжлал ёсоор Токио хотын Рёогокү Кокугикан ордонд болно.

Өнгөрсөн намар нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг цохиж, гэмтээсэн хэрэгт холбогдож улмаар зодог тайлах шийдвэрт хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж одоо Исэгахама дэвжээндээ дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа юм.

Зодог тайлсан дуулианаас хойш нам гүм байгаа экс-ёкозүна түр хугацаагаар Монголдоо ирээд байгаа. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт /2018.05.19/ болсон “Автомашингүй өдөр”  арга хэмжээний үеэр хотын гудамжаар явган алхаж, таарсан хүмүүстэй зургаа татуулж, нийслэлчүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлжээ.


 

Б.СЭЦЭН

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин