“Улаанбаатар марафон 2018” олон улсын марафон гүйлт өнөөдөр Улаанбаатар хотод болж, автомашингүй өдрийг өнгөрүүллээ.
Тав дахь удаагийн “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээний онлайн бүртгэлд 30996 иргэн бүртгүүлжээ. Кени улсаас гурван тамирчин оролцсоноос гадна Монголд амьдарч буй Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг Монголд амьдардаг 30 орны 452 иргэн уралджээ.
“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн хамгийн гол төрөл болох 42 км 195 метрийн зайд монголчууд илүүрхлээ. Энэ зайд Кенийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцсон боловч замаа дуусгалгүй, тэмцээнийг орхив.
Марафоны үндсэн зайд эрэгтэйчүүдээс С.Бямбажав, эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар түрүүлж, тус бүр 10 сая төгрөгийн эзэн боллоо. Марафоны үндсэн төрөл болох 42 км 195 метрийн зайд түрүүлсэн тамирчдыг сүүлийн жилүүдэд 10 сая төгрөгөөр урамшуулдаг болсон. Өмнө нь энэхүү марафонд хэдэнтээ түрүүлсэн Гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ удаагийн тэмцээнийг өнжсөн юм.
МАРАФОНЫ ДҮН
42 км 195 метр /эмэгтэй/
42 км 195 метр. /эрэгтэй/
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл (1)