Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээн 2018 оны зургадугаар сарын 02-03-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Тус "Улаанбаатар" гранпри тэмцээн нь 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлог бөгөөд манай эх оронд болох тус тэмцээнд Дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 багийн шигшээ багууд оролцохоор болоод байна.
Нийт 20,000 долларын шагналын сантай "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээнээс эхний 2 байранд шалгарсан улсын шигшээ багууд ирэх аравдугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрх авах юм.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна