"Хайрхан аялагч" клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өчигдөр (2018.05.16) Улаанбаатарын цагаар 13:47 цагт дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарчээ. Тэрбээр ийн Монголын уулчдаас Эверестийн оргилд хүрсэн долоо дахь хүн боллоо.
Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын "7 summit" буюу долоон тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон, Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирчээ.
Монгол Улсаас анх Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийг эзэлж, 8848 метрийн өндөртэй дэлхийн ноён оргилд хоёр талаас нь авирч байсан бол түүний дараа Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар Эверестийн оргилд гарсан түүхтэй.
Б.ЭНХ
Сэтгэгдэл байхгүй байна