”Ховд” клуб 2018 оны улсын аварга боллоо
2018/05/14

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талбайн УАШТ-д 17 баг оролцож, өнөөдөр медалийн эзэд, шилдэг тоглогчид өчигдөр /2018.05.13/ тодорлоо.

Хүрэл медалийн төлөөх тоглолт Хан-Уул, “Сумида” багууд тоглож, үндсэн цагт 2:2-оор тэнцсэн юм. Тоглогчдоос ур чадвар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилт шаарддаг торгуулийн цохилтын дуэльд Хан-Уул дүүргийн баг дахин одтой байж, ялалт байгуулснаар хүрэл медаль хүртлээ. Дахин гэсний учир нь тэд шөвгийн наймд Төв Капитрон Бугануудыг мөн торгуулийн цохилтоор буулган аваад байсан билээ.

Аваргын төлөөх тоглолтод баруун хязгаарын Ховд аймгийнхаа нэрээр нуруундаа үүрсэн “Ховд” клубийн залуус “Хүрээ хөвгүүд”-ийг 2:0-ээр хожив. “Ховд” клуб аварга авч медалийн эзэд тодорсны дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдэг тоглогчдыг шалгаруулан, эхний дөрөвт орсон багуудад "Мазала" нэгдүгээр лигийн эрхийн бичгийг гардууллаа.

Төв аймгийн шигшээ баг төдийгүй Хан-Уул дүүргийн хаалгач Ш.Ган-Эрдэнэ шилдэг хаалгач, “Унаганууд” клубээс “Ховд” клубт шилжсэн О.Очбаяр шилдэг хамгаалагч, “Хүрээ хөвгүүд” багийн гол тоглогчдын нэг Ц.Баттулга шилдэг хагас хамгаалагч гэсэн шагналуудыг хүртсэн бол хамгийн олон гоол оруулсан мэргэн буучаар 12 гоол оруулсан “Сумида” багийн Кято Юсүке нэрлэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин