Регбигийн супер залуус
2018/05/13

Шигшээ багийн регбичдийн тэмцээний ёслолын хувцас үнэхээр супер болжээ. 

Монгол Улсын регбигийн шигшээ багийн тамирчид Азийн III дивизоны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр өнөөдөр Казахстаны Алматы хотыг зорьж байна.

Шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 16-ны өдөр эзэн орны багтай хийнэ. Казахстаны шигшээ багийн хувьд эрхээ хасуулан чансаа бууж, нэгдүгээр дивизоноос орж ирсэн хүчирхэг баг байгаа. Дивизоны нөгөө хоёр баг болох Пакистан, Киргизстаны багуудын эхнний тоглолтын үр дүнгээс хамаарч тавдугаар сарын 19-ний өдөр хоёр дахь тоглолтоо хийнэ.

Монголын шигшээ баг дөрвөн жилийн өмнө (2014 он) уг тэмцээний дөрөвдүгээр дивизонд Бруней, Камбожийн багийг ялж, аварга болж байсан билээ.

Тамирчдадаа амжилт хүсье.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин