“Андууд сити” хоёр дараалан хожил байгуулав
2018/05/13

Өнгөрсөн тойрогт “Хангарьд”-ыг буулган авч улирлын анхны хожлоо аваад байсан “Андууд сити” клуб өчигдөр гуравдугаар тойргийн хүрээнд “Сэлэнгэпресс”-тэй тоглож, 2:1-ээр хожлоо. Зүгээр ч нэг хожил бус эхний хагаст хожигдож яваад шийдвэрлэх үед хоёр гоол оруулан, эргэн ирэлт хийж өнөөдөр гурван оноо авсан нь “Андууд сити”-ийн залууст сэтгэл зүйн том бэлэг болох нь дамжиггүй. Нэгдүгээр үеийн минутад “Сэлэнгэдпресс”-ийн довтлогч Жон Эдвард гоол оруулж, улирлын анхны гоолоо өөрийн нэр дээр бичүүлэв. Гэвч дээр дурдсанчлан шийдвэрлэх үед тоглолтын үр дүн “Андууд сити”-ийн талд шийдэгдсэн юм. Баруун жигүүрийн хамгаалагч С.Дөлгөөн алсын зайнаас гүйцэтгэсэн цохилтоороо гоёмсог гоол оруулж, тоог тэнцүүлсэн. Харин хожлын гоолыг өнгөрсөн тойрогт “Хангарьд”-ын хаалганд гоол оруулж багаа хожилд хүргээд байсан Б.Хаш-Эрдэнэ оруулж, хоёр тоглолт дараалан ялалтын гоолыг орууллаа.

Эх сурвалж: МХБХ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин