Хан-Уул дүүргийн Засаг дарга залуу тамирчныг дэмжлээ
2018/05/09

Хан-Уул дүүргийн иргэн, жүдо бөхийн тамирчин Ц.Алтанзул 2018 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 63 кг жинд Монгол улсаа төлөөлөн оролцохоор хүлгийн жолоо залж байна. 

Ц.Алтанзул нь 10 настайгаасаа эхлэн жүдо бөхийн спортоор хичээллэсэн бөгөөджүдо, самбо, жюү жицү бөхийн өсвөр үе, залуучуудын улс, бүс, орон нутгийн тэмцээнээс нийт 18 медаль хүртсэн ирээдүйтэй залуу тамирчин. Түүнд амжилтаа ахиулан олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж итгэл хүлээлгэн Хан-Уул дүүрийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 1.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Батламж”-ийг гардуулан өглөө.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин