Бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлаас болоод "Бөхийн өргөө" одоо болтол цагдаагийн хамгаалалттай, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа билээ. Бөхчүүд дахин хуралдаж, тэргүүнээ сонгохоор маргаантай байсан хоёр талаас тохиролцсон гэж мэдээлж байсан ч дуусдаггүй энэ асуудал бас л нэг талдаа гараагүй бололтой.
Учир нь Монголын үндэсний бөхийн холбооноос ийм нэгэн мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан хийгээд байна.
МЭДЭГДЭЛ
Баянзүрх дүүргийн прокуророос "Монгол бөхийн өргөө"-г 2018 оны тавдугаар сарын 05-ны өдөр нээж, хэвийн үйл ажиллагаанд оруулахын тулд Гацуурт ХХК-нгы захирал Л.Чинбат /99115497/, улсын арслан Д. Мөнх-Эрдэнэ /99113187/, улсын заан Ж.Ганболд /99116171/ нарыг өөрийн биеэр ирж, “ДАХИН ҮЙМЭЭН САМУУН ГАРГАЖ ЭД ХӨРӨНГӨ ЭВДЭХГҮЙ” гэсэн баталгаа гаргахыг шаардаж байгаа боловч дээрх нөхдүүд одоо болтол очихгүй байна.
Иймд дээрх нөхдөөс Монгол бөхийнхөө нэр хүндийг бодон төлөвлөгөөт барилдаануудаа хэвийн үргэлжлүүлэх, 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр болох "ИХ ЭЕ"-ийг хуралдуулах бэлтгэл ажлаа зохион байгуулахын тулд БЗД-ийн прокурорт хүрэлцэн очихыг хүсье.
С.УРИН
Сэтгэгдэл байхгүй байна