Монголын триатлоны холбооны бага хурал тавдугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо хуралдлаа. Бага хурлаар Холбооны үйл ажиллагааны тайланг сонсож, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталжээ.
Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг дахин сонгожээ.
Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Эйртранс" компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүү, дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, SPS телевизийн захирал Н.Наранбат, “Арга билэг” группийн ерөнхий захирал З.Пүрэв-Очир, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон нарыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр Шадар сайдын бие төлөөлөгч А.Авирмэд, Эрдэнэт УБҮ-ийн санхүүч, спортын мастер Ч.Гансүх, "MCS Estates" компанийн албаны дарга, спортын дэд мастер Б.Зоригт, “Нью Саммит” компанийн захирал Д.Хоролсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Орхон аймгийн триатлоны холбооны тэргүүлэгч Н.Эрдэнэбилэг нарыг сонгосон байна.
Сэтгэгдэл байхгүй байна