“Атлетик 220” улирлын эхний хожлоо авлаа
2018/05/06

“Атлетик 220” клуб “Мазала” үндэсний дээд лигийн 2-р тойргийн тоглолтоо лигийн шинэ цэрэг “Арвис”-тай хийж, үндсэн цагт 3:0-ээр хожлоо.

Энэ жил “Атлетик 220”-ийн бүрэлдэхүүнд нэгдсэн Б.Мөнх-Эрдэнэ 24 дэх минутад тооны харьцааг нээж, шинэ улирлын анхны гоолоо бүртгүүлэв. Эхний хагаст өөр гоол ороогүй бол хоёрдугаар үе эхэлснээс хоёр хормын дараа үндэсний шигшээ багийн ахлагч болон “Атлетик 220”-ийн хамгаалагч Д.Төрбат булангийн цохилтоос, мөргөж гоол оруулсан юм.

Тоглолтын сүүлчийн гоолыг “Атлетик 220”-ийн Япон хагас хамгаалагч Х.Норито 66 дахь минутад шигтгэлээ. Лигийн шинэ цэргүүд дараагийн тойрогт “Дэрэн”-тэй хүч үзэх бол “Атлетик 220” “Эрчим”-ийн талбайд зочлох сонирхолтой хуваарьтай байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин