3х3: Үндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртлээ
2018/05/02

Монгол улсын 3х3 Үндэсний шигшээ баг хоёр дахь удаагаа ️Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарч, Австрали улсын хүчирхэг багт нэмэлт цагт хожигдсноор мөнгөн медалиЙн эзэд боллоо.

FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шинжэн хотод өндөрлөсөн.

Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монгол мөнгө, Японы баг хүрэл медалийн эзэд болов.

Монголын баг хоёрдугаар тойргоос тоглолтыг эхлүүлж, Катар, Тайваны багтай “А” хэсэгт багтсан. Хэсэгтээ Тайваныг 15-14-өөр хожин, Катарт 21-19-р хожигдин хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд үлдсэн юм.

Шөвгийн наймд Монгол-Йорданы багууд учраа таарсан. Гэхдээ энэ тоглолтод манай сагсчид 21:12 онооны харьцаагаар илүүрхэн тоглолтыг өндөрлүүлж, хагас шигшээ буюу медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар зохион байгуулагч орны багийг хожсон Шинэ Зиландын баг манай залуустай тоглох болсон. Мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монголын залуус илүү байж 21:16 онооны харьцаагаар ялалтыг авснаар финалд үлдсэн юм. Австрали-Монголын залуус аваргын төлөө тоглож, манай сагсчид нэг онооны зөрүүгээр (17-16) ялагдал хүлээсэн. 

Монголын багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтав.

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг хоёр жил дараалан медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн онд Улаанбаатарт болсон тэмцээнд тэд түрүүлж байсан билээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин