БНХАУ-д болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээнд Монголоос хоёр баг өрсөлдсөнөөс “Улаанбаатар гаруда” баг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэд хагас шигшээд ОХУ-ын багт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Латвийн “Рига”-г хожжээ. Ингэснээр манай багийнхан есдүгээр сарын 29-30-нд урд хөршид болох чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Их дуулга” ангиллын тэмцээнд өрсөлдөх эрх авлаа. Монголыг төлөөлж оролцсон нөгөө баг болох "Ховд"-чууд долдугаар байрт шалгарчээ.
Б.ЭНХ
Сэтгэгдэл байхгүй байна