Цахим спорт: Г.Эрдэнэцогт шилдгүүдтэй өрсөлдөх боллоо
2018/04/22

Австралийн Сидней хотноо болсон ази болон номхон далайн орнуудын аварга шалгаруулах ESL Proleague тэмцээнд Г.Эрдэнэцогт Grayhound бага ахлан оролцож, финалд үлдэн, Азийг төлөөлөн Dallas хотноо болох ESL proleague final-д оролцох боллоо. Тус тэмцээн нь CSGO-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг бөгөөд SK, FaZe, C9, NiP, Mouz зэрэг хүчирхэг багуудын төлөөлөлтэй өрсөлдөх юм.

Австралийн “Grayhound” цахим спортын багийн гишүүн Г.Эрдэнэцогт нь 23 настай. Австралийн Сидней хотод бизнесийн чиглэлээр сурдаг.  Тэрбээр залуусын сонирхдог цахим спортын төрөл CSGO (Counter Strike Global Offencive)-ийн хагас мэргэжлийн тоглогч бөгөөд одоогоор Австрали Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Ирээдүйд олимпийн нэгэн төрөл болох магадлал өндөртэй энэ спортын нэгэн хүчтэй төлөөлөл нь Г.Эрдэнэцогт юм. 

Б.ЭНХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин