Г.Одбаяр ГАВЬЯАТ
2018/04/22

"Будапешт-2017" жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Одбаярын цолны мялаалга, хүндэтгэлийн ёслол өчигдөр (IV.21) Баянгол зочид буудалд боллоо. Жүдочид, спортынхны хур буусан найрын эзэн Г.Одбаяр бол жүдо бөхийн шигшээ багийн энэ цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг.

1989 оны 8 сарын 20-нд төрсөн.

Дэлхийн аваргад хувийн амжилтаар хүрэл медаль хүртсэнээс гадна 2015 онд багийн Дэлхийн аваргад мөн хүрэл медалийн эзэн болсон. Инчён-2014 наадмын 73 кг-ын жинд мөнгө, 2015 оны Азийн аваргаас хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан. 

Спортын хүмүүст ховор харагддаг даруу зан, яаруу адгуу биш, хор шаргүй, тайван, хүлээцтэй байдал нь харин ч түүнийг чимдэг.  Спортын өндөр амжилт хүсье.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Goy zaluu. Iluu dutuu pombolj pumbiisun bulchin, unjij sularsan aris, hiilsen guzee bhgui uym bnaa.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • онон
    энэ стоо гоё залуу шүүүүү
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
Сонин хачин