Жюү жицү: Өсвөрийн 30 тамирчин 30-уулаа медаль хүртлээ
2018/04/21

АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй жюү жицү бөхийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Жюү жицүгийн ДАШТ-ий хүрээнд зохион байгуулсан "World kids festival" буюу дэлхийн хүүхдийн наадам энэ өдрүүдэд боллоо.  1000 гаруй тамирчид оролцсон жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд манай 30 тамирчин өрсөлдөж, 30 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. 

World kids festival буюу дэлхийн хүүхдийн их наадмаас "MONDE" клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" клуб 8 алт, 2 мөнгө, "Гаруда" клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймгийн тамирчин 1 алтан медаль хүртэж, нийт 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн эзэд болжээ. 

Маргаашнаас өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Баг тамирчдадаа амжилт хүсье.

Монголын жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж  байна.  Энэ хугацаанд Ц.Батцэцэг ДАШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд  алт, 2 хүрэл, Б.Хулан хүрэл, М.Сугар алт, Б.Сугаржаргал алт, мастер ангилалд О.Болд-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Б.Ариун-Эрдэнэ нар алтан медаль хүртэж байсан юм.

Б.ЭНХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин