Хоёр тусдаа хуралдаж, хоёр тэргүүнтэй болоод байсан Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөл, бөхчүүд өнөөдөр нэгдэн хуралджээ. Хуралд өнгөрсөн жил тус холбооны тэргүүнээр сонгогдсон гэгдэж буй "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, саяхан болсон "Их Эе"-ээс МҮБХ-ны дэд тэргүүнээр сонгогдсон Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр нар болон дархан аварга Х.Баянмөнх нар оролцжээ.
Л.Чинбат энэ талаар "Монголын бөхчүүд эвлэрлээ. Аваргуудаас надад хүлээлгэсэн үүргийн дагуу талуудыг байлцуулан учир зүйгээ олж, шинэ "Их Эе"-ийг хуралдуулж, МҮБХ шинэ тэргүүнээ сонгохоор боллоо. Миний бие дахин нэр дэвшихгүй. Тэвчээр хүлээцтэй хандсан бөхчүүддээ баярлалаа! Эвтэй байя, хүчтэй байя" хэмээн сошиал хуудсандаа бичлээ.
Сэтгэгдэл (4)