Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-ны тэргүүнээр сонгогдлоо
2018/03/25

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе” шөнө дөл болтол хуралдав. Хуралд 200 төлөөлөгч ирэхээс 153 төлөөлөгч мандат авч, оролцсон. Хурлын нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо. 

Холбооны тэргүүнд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн ч Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж, түүнийг 98 хувийн саналаар сонгосон юм. Ийнхүү МҮБХ-г 28 жил удирдсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, бөхчүүд шинэ тэргүүнтэй болов. 

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин