Г.Өсөхбаяр, Т.Өсөх-Ирээдүй нар тэргүүнд өрсөлдөх үү?
2018/03/24

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит VIII “Их Эе” хуралдаан “Бөхийн өргөө”-нд эхэллээ. Хуралд 19 аймгийн 140 гаруй төлөөлөгч оролцож байна. Увс, Дундговь аймгийн төлөөлөл хуралд ирээгүй гэх мэдээллийг албаныхан өглөө.

Яг одоо “Их Эе” МҮБХ-ны тайланг хэлэлцэж байна. Хурлаас өнөөдөр Цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгоно. Хамгийн гол нь МҮБХ-ны тэргүүний сонгууль болох ба саналыг нууцаар авах ажээ.

Албан бус мэдээллийн МҮБХ-ны тэргүүнд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, улсын аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нарыг өрсөлдөнө гэх сураг байна.

Өнөөдрийн хуралд оролцож буй хамгийн залуу төлөөлөгч нь 26 настай, улсын арслан Э.Оюунболд бол хамгийн ахмад нь 82 настай, улсын заан Ц.Санжаа ажээ.

МҮБХ-ноос зарласнаар өнөөдрийн хуралд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөлөл журмын дагуу оролцох ёстой ба нэг аймгийн харьяат улсын харцага, улсын начин, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн хурлаас Харцага цолтон нэг, начин цолтон нэг, аймаг цэргийн цолтон нэг тус бүр сонгогдоно гэж танилцуулсан байгаа.

Үүнээс гадна бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн багийн төлөөлөл, орон нутгийн төлөөлөгч оролцох юм. Аймгийн үндэсний бөхийн холбоо хуралдаж, хоёр төлөөлөгчийг сонгон оролцуулах ба сонгосон төлөөлөгч нь тухайн аймагтаа оршин суудаг хүн байна гэжээ. Тиймээс 21 аймгаас нийт 42 төлөөлөгч оролцох ёстой байсан юм.

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин