“Талын хөх чононууд” түүхэн оноо авлаа
2018/03/23

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид FIFA-гийн Шигшээ багийн өдрийн хүрээнд Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:2 харьцаатай тэнцлээ. “Талын хөх чононууд” нөхөрсөг тоглолтоос анх удаа оноо авсан нь энэ юм.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ Малайзын нийслэл Куала Лумпур хотод зочлон тоглосон. Монголын багаас П.Энхбилэг, С.Ганхуяг нар гоолджээ.

Одоо “Талын хөх чононууд” энэ сарын 27-нд өөрийн талбайдаа Маврикийн багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийх юм.


 

 

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин