О.Хангай харцага ээлжит түрүүгээ хүртлээ
2018/03/17

Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зорилсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр нарын бөхчүүд зодоглосон энэ өдрийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Шөвгийн дөрөвт гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа.

Б.БИЛЭГ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин