”Загас”-уудыг хар даа, дан спортын одууд
2018/03/11

Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий, тэмцэгч загасны ордныхон дунд супер тамирчид олон бий. Төрөлхийн авьяас, мэдрэмжтэй энэ ордны спортын лидерүүдийг Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй тамирчид тэргүүлнэ. Өчигдөрхөн чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Э.Ням-Очирын төрсөн өдөр тохиосон бол өнөөдөр сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Дэлхийн аварга жүдоч Д.Сумъяа, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, сүмоч Рюүо Э.Санчирболд нар төрсөн өдрөө тэмдэглэх нь. Олон оддын төрсөн өдөр ингэж олноороо нэг өдөр тохиох нь ховор. За тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Афин-2004 олимпийн жүдо бөхийн хүрэл медальт , Роттердам-2009 дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Дэлхийн аварга жүдоч Х.Цагаанбаатар, Дэлхийн шилдэг жүдоч бүсгүй М.Уранцэцэг, Сөүл-1988 олимпийн боксын анхны хүрэл медальт, Гавъяат тамирчин Н.Энхбат, Гуанжоу-2000 Дэлхийн цомын хүрэл медальт, мэргэн бууч З.Батхуяг гээд загасны ордыг эзэгнэсэн спортын одууд нэрлэвэл олон доо олон.



С.ҮЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин