Өнөөдөр буюу 12-р сарын 18-нд Баянгол Мед ХХК, АШУҮИС-ийн захирал нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Баянгол Мед ХХК болон АШУҮИС нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухааны ололт амжилтыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа аж.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарт оношлогоо, эмчилгээ сувилахуйн дэвшилтэт технологийг хамтран нэвтрүүлэх, анагаахын чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл урт богино хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, сургах зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой юм байна.
Энэ талаар Баянгол Мед ХХК-ийн захирал С.Хөхий “Өнөөдрийн энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, багш, нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Баянгол Мед ХХК нь анх МУ-ын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш даруй 10 гаран жилийн хугацаанд ОУ болон дэлхийн түвшний олон тооны дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлж, ханган нийлүүлж, харилцагч хэрэглэгчийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болтлоо өргөжин тэлснийг хэлэхэд таатай байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна